Обама хүүхдийн эмнэлгүүдээр зочилж, бэлэг тараав

Обама хүүхдийн эмнэлгүүдээр зочилж, бэлэг тараав

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама зул сарын баярыг тохиолдуулан лхагва гаригт /2018.12.19/ Вашингтон дахь хүүхдийн эмнэлгүүдээр явж, хүүхдүүдэд бэлэг тараалаа. Обама Сантагийн малгай өмсөж, “Хо хо хо, Зул сарын мэнд хүргэе” хэмээн хүүхдийн тасгуудаар гэнэт л ороод ирсэн байна. Мөн тэрээр “Миний цаа буганууд цасанд гацсан. Гэхдээ л би та бүгдийг зорьж ирлээ. Бүх хүүхдүүдтэй, хүмүүстэй уулзах хүсэлтэй байна” гэж хошигносон байна.

Обамаг хошигнож, хүүхдүүд болон эцэг, эхэд нь баяр хөөр бэлэглэж байх үед түүний хамтрагчид авч ирсэн бэлгийг нь тараажээ. Ноён Сантад баярласан хүүхдүүд “Зул сарын дуу”-г дуулж баярласнаа илэрхийлсэн байна. Өмнө нь Мишель Обама хүүхдийн эмнэлгүүдээр явж хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан бөгөөд энэ удаа Барак Обама тэрхүү уламжлалыг үргэлжлүүлж, өөрийн биеэр бэлэг тараажээ.

Энэхүү үйл ажиллагаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, тэдний эцэг, эхэд тун их урам зориг хайрлаж байгаа харагдлаа. Харин манай экс Ерөнхийлөгчид хаана юу хийж яваа бол?

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen