У.Хүрэлсүх: ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа нь гүтгэлэг

"Би аав, ээжээс тавуулаа. Том ах маань тэтгэвэртээ гарсан. Одоо таксинд явж халтуур хийдэг. Эгч маань мөн тэтгэвэртээ суусан. Одоо Солонгост ажиллаж, амьдардаг. Бага дүү маань Барилга, хот байгуулалтын яаманд ажилладаг. Хар багаасаа төрд ажиллаж өөрийн мөнчгөрөөрөө төрд ажиллаж яваа хүн. Нөгөө дүү маань хувиараа бизнес хийдэг. Жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг. ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа асуудал гүтгэлэг. Би хэзээ ч өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсдээ зээл өгөөч гэсэн бичиг сачиг явуулж байсан зүйл байхгүй. Надад тийм зүйл байхгүй"

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen