Английн гэрэл зурагчны дуранд Монгол улс
Английн гэрэл зурагчин Фредрик Лаграмна 2001 оноос хойш Монголын хөдөө нутгуудаар аялан гэрэл зураг авсан бөгөөд тус бүтээлээ ном болгон гаргажээ. Түүний өвөө 1944 онд Францын дайнд тулалдаж яваад Герман цэргүүдэд олзлогдсон байна. Ийнхүү хоригдож байхад нь тухайн үед Оросын армийн талд тулалдаж байсан Монгол цэргүүд түүнийг олж сулласан байдаг бөгөөд Монгол цэргүүдийн тухай тэрээр цаг үргэлж ярьдаг байжээ. Үүнээс үүдэн Монгол улсыг ихэд сонирхох болсон зурагчин залуу 17 жилийн хугацаанд Монголд ирж сонирхолтой агшнуудыг камертаа буулгасан нь энэ ажээ. Түүний энэхүү бүтээлийг Английн "Daily Mail" сонин онцолж дэлхий дахинаа ийн Монгол улсыг сурталчилсан байна. Ингээд Фредрик Лаграмнагийн дуранд Монгол улс хэрхэн буусныг дараах гэрэл зургуудаас сонирхоцгооё.