Нью-Йорк хотосс гаралтай гэрэл зурагчин Фредерик Лагранж сүүлийн 17 жилийн хугацаанд 13 удаа манай улсад зочилсон бөгөөд энэ хугацаад Монгол орны онцлог, ард иргэдийн амьдрал, байгаль цаг уур зэрэг сонирхолтой зургийг авсаар иржээ.

Лагранж хэлэхдээ Монгол орон бол эрс тэс уур амьсгалтай, жил ирэх тутам хөгжиж буй орон гэдгийг дурьдаад Монголын Армид талархснаа илэрхийлжээ. 

Гэрэл зурагчин Фредерик Лагранж өөрийн 17 жилийн эрэл хайгуулын үр дүнд бүтсэн Монголын тухай өгүүлэх эдгээр гэрэл зургуудаар ном гаргахаар болжээ. Түүний номыг Италийн хэвлэлийн компани "Дамиани" 11 сард хэвлэх юм байна. 

Түүний авсан фото зургуудыг uk.businessinsider сайтад онцолжээ. 

Фредерик Лагранжийн авсан Монгол орны 17 жилийн түүхийг өгүүлэх гэрэл зургуудаас хүргэе. 

Дэлгэрэнгүй нийтлэлийг Энд дарж уншина уу 

www.Seen.mn