"Төрийн банк" ажлын тендер шалгаруулалтаар бизнес хийдэг үү?

 

Ажлын тендер шалгаруулалт нь аливаа үйлчилгээ болон ажлыг нийлүүлэх болон байгуулах эрхийг олж авах зорилготой оролцогчдын өрсөлдөх үйл явц байдаг. Журамд заагдсанаар шалгарсан нэгнийг л сонгодог.Хуулиндаач ийм заалт бий.

Гэвч сүүлийн үед албан байгууллагуудын тендер шалгаруулалт хэн нэгний хувийн тоглолт, ажлын бизнес мэт болчихсон гэхэд хилсдэхгүй болчихжээ.

Тодруулбал, Төрийн өмчийн тодотголтой АНН-үүдийн нэг "Төрийн банк”-аас зарласан "Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” ажлын тендерийн сонгон шалгаруулалт үнэн бодит бус тэдгээрийн ард хэн нэгний албан тушаал, хөрөнгө мөнгөний асуудал бий гэх мэдээлэл бидэнд ирлээ.

"Төрийн банк”-аас зарласан "Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” тус тендер өнгөрсөн есдүгээр сарын 10-нд зарлагдсан ба 6 нэр бүхий компани оролцжээ. Тендерийн удирдамжид компанийн эх хувь болон хуулбар хувь хэмээх хэд хэдэн шаардлагатай материалиуд заагдсан боловч дээрх компаниудын зарим нь шаардлагийг биелүүлээгүйгээс гадна тендерийн хорооны ажилчид хүртэл "ямарваа нэгэн тендер дээр ийм шаардлагийг зүгээр заадаг юм” хэмээх тайлбар хэлжээ. /Тендерт өрсөлдсөн компаниуд хавсаргав/

 

"Төрийн банк" ажлын тендер шалгаруулалтаар бизнес хийдэг үү?

 

 

 

Хамгийн гайхалтай нь тендерийн хорооноос шаардлагыг бүрэн хангасан болон ажлын мэргэжлийн дадал туршлагатай компаниуд өрсөлдсөн боловч тендерийн сонгон шалгаруулалтад ажлын туршлагагүй болон тендерт оролцсон гэх нэрээр тухайн үед ирээгүй "Тольтын гол” гэх компанийг сонгосон гэв.

Дээрх "Тольтын гол” компани нь ажлын туршлагагүйгээс гадна уг компанийн захирал нь тендерт өрсөлдсөн өөр нэг компанийн хамгаалалтын ажилтнуудад ажлын санал тавин явж байгаа тухай баттай эх сурвалж хэлж байв. Түүнчлэн тэрээр "Манай байгууллага танай харуул хамгаалалтын объектийг худалдаж авахаар болсон. Манай компани хүний нөөцгүй байна, та бүхэн манайд ажиллаач” хэмээх санал тавьсан аж.

Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол албан байгууллагуудын тендер сонгон шалгаруулалт эрх мэдэл, албан тушаалтай хэн нэгний "шахааны” бизнес болон хөгжсөн нь илт буй. Аль нэг боловсон хүчнээ шахдаг уламжлал манайд хэдийнээ тогтсон ч, тендерийн сонгон шалгаруулалтад хүртэл ар өврийн хаалга хэрэглэх нь аль хэр үнэнд нийцэх вэ? Авлигын хэрэг барагддаггүй гэдэг ч тендерийн сонгон шалгаруулалтад анхаарлаа төвлөрүүлэх цаг хэдийнээ болжээ АТГ-ийнхаан..

 

Эх Сурвалж: Kingnews.mn

Бэлтгэсэн. Т.Номун

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen