Сүмогийн "цэвэрлэгээ"

Японы сүмо бөхийн ертөнцөд бас нэгэн дуулиан дэгдсэн нь Таканоива А.Баасандорж өөрийн туслахаа зодсон тухай. Тэрбээр арванхоёрдугаар сарын 4-ний орой Чиганоура дэвжээний бөхчүүдийн байрлаж буй зочид буудлын гадна өөрийн дэвжээний 23 настай бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн нүүр лүү нь дөрвөөс таван удаа цохисон байна. Түүнд цохиулсан гэх залуу бөх барилдааны бэлтгэлдээ хоцорч ирэхэд дэвжээний багш нар учрыг нь асууснаар энэ хэрэг илэрсэн талаар Японы хэвлэлүүд бичиж байгаа юм.

Таканоива А.Баасандоржийн хувьд сүмогийн ертөнцөд тарьсан хоёр дахь дуулиан бөгөөд үүний өмнө нутгийн ахдаа зодуулсан хэмээн зарга үүсгэж байсан билээ. Тодруулбал, Таканоива А.Баасандоржийг их аварга асан Харүмафүжи Д.Бямбадорж зодсон гэх асуудлаасаа болж зодог тайлж байсан юм. Тэгвэл Харүмафүжиг зодог тайлуулсан яг адилхан хэргээр А.Баасандорж өөрөө сүмогийн ертөнцөөс явахад хүрч байна.

Эндээс харахад сүмогийн ертөнцөд монголчуудыг монголчуудаар нь цэвэрлэх ажиллагаа явагдсан уу гэх хардлага, асуулт зэрэгцэж байна.

Ямар ч байсан нэг жилийн хугацаанд Монголын хоёрын хоёр бөх сүмогийн ертөнцөөс явж байгаа нь ийн хардах шалтгаан болж буй юм. Учир нь Японы үндэсний спортыг Монголын бөхчүүд эзэгнэж, энэ нь япончуудыг дургүйцлийг төрүүлдэг байсан билээ. Бусдад гар хүрсэн асуудлаас болоод зодог тайлж буй гурав дахь монгол бөх нь Таканоива А.Баасандорж болж байна.

 СҮМОГИЙН 68 ДАХЬ АВАРГА АСАШОРЮҮ Д.ДАГВАДОРЖ: 2010 оны нэгдүгээр сарын тэмцээний үеэр бусдад гар хүрсэн гэж хэвлэлээр дуулиан болсны эцэст тэрбээр зодог тайлахад хүрсэн.  Түүний зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болсон билээ.

СҮМОГИЙН 70 ДАХЬ АВАРГА ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ: 2018 оны есдүгээр сарын 30-нд Токио хот дахь Рёогокү Кокүгикан ордонд зодог тайлсан.

ТАКАНОИВА А.БААСАНДОРЖ: Тэрбээр тун удахгүй зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ.

 

News.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen