УГАЛЗ, ЧОНО, ЗЭРЛЭГ ГАХАЙ ЗЭРЭГ АМЬТДЫГ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

УГАЛЗ, ЧОНО, ЗЭРЛЭГ ГАХАЙ ЗЭРЭГ АМЬТДЫГ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

 

Францад өрнөж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаал хүчирхийллийн давалгаа болон хувирчээ гэж “NHK”агентлаг мэдээлсэн байна. Олон нийтийн эмх замбараагүй байдал Парис хотын төвд байрлах дэлгүүр, зоогийн газар, зочид буудлын үйл ажиллагаанд ноцтой саад учруулж байна.

Францын эдийн засгийн сайд Брюно Ле Мэрийн мэдэгдсэнээр, жижиглэн худалдааны орлого 20-40 хувиар буурсан бол зоогийн газарт хийгдэж буй худалдан авалт 20-50 хувиар буурсан байна. Түүнчлэн эсэргүүцэл өрнөж буй газруудад байрлах зочид буудлуудын захиалга 15-20 хувиар буурсан нь хүмүүс аюулгүй байдлын үүднээс захиалгаа цуцалсантай холбоотой юм.  

Мөн автобус болон бусад тээврийн дэд бүтцэд учруулсан хохирлын хэмжээ 4 сая еврод хүрч магадгүй байна гэж Парис хотын дарга Анн Идальго хэлсэн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen