8.7 САЯ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙНА

8.7 САЯ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙНА

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар салбарын яамнаас өчигдөр/11.21/ мэдээлэл хийжээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж, 8.7 сая толгой мал отроор өвөлжиж  хаваржих зохион байгуулалтыг хийсэн байна.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байх үзүүлэлттэй байна. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр 50 хувиар сайн байгаа аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen