Мартин Лютер Кингд "Арьс өнгөний үзлийн сүм"-ийг нураах итгэл өгсөн зураг

Мартин Лютер Кингд "Арьс өнгөний үзлийн сүм"-ийг нураах итгэл өгсөн зураг

 

Алабама мужийн Бирмингем бол олон жилийн турш “Америкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хамгийн их дэлгэрсэн хот” гэсэн гуншинг албан бусаар зүүж явсан газар. Энд хар арьстан нохойноос дор үзэгддэг, хар, цагаан арьст хүмүүс тусдаа бие засах газартай, зоогийн газар хүртэл ангилалтай гээд түүхэн сэдэвт кинон дээр хааяа харагддаг тэр нөхцөл оршин байдаг байжээ. Гэхдээ энэ бол зөвхөн гаднаас нь харагдах байдал бөгөөд үнэн хэрэгтээ хар арьстнууд үүнээс илүү дарлалыг үүрч явдаг байв. Чарьлз Мур хэмээх гэрэл зурагчны авсан энэ зурагт 1963 онд Бирмингем хотноо хар, цагаан арьстны хооронд гарсан үймээнийг буулгажээ. Үүнээс өөр зургууд ч бий. Энэ үйл явдал Мартин Лютер Кингийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгах тэмцлээ эрс эрчимжүүлэх гол шалтгаан болжээ.

Мартин Лютер Кинг 1958 онд Жавхарлал Неругийн урилгаар Энэтхэгт очсон бөгөөд тэнд алдарт “үл эсэргүүцэх” үзэлтэн Махатма Гандитай уулзсан байдаг. М.Гандигийн гүн ухааныг ихэд таалсан түүний дотор тайван замаар ялалтад хүрэх хүсэл оволзож байжээ. 1963 онд Линкольны хөшөөний өмнө тавьсан “Надад мөрөөдөл бий” хэмээх алдарт илтгэлийг нь 300 мянган америкчууд сонссон гэдэг. Гэтэл яг энэ илтгэлийнх нь дараа түүнийг Холбооны мөрдөх товчооныхон баривчлан хорьсон билээ. Арьсны үзэлт америкчууд энэ үйлдлээрээ М.Кингийг мохоох биш улам хүчирхэгжүүлсэн. Түүнийг баривчлагдсаны дараа АНУ-ын олон хотод эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэний нэг нь зурагт буусан Алабамагийн эсэргүүцлийн хөдөлгөөн юм. АНУ-ын эрх баригчид М.Кингийн өмнө буулт хийж, М.Кинг хөдөлгөөнөө нэг өдөр зогсоохыг хар арьстнуудад уриалж, тэд биелүүлж... Товчхондоо М.Кингийг арьсны үзлийн эсрэг тэмцэхэд хамгийн том урам оруулж, амжилт олох боломжийг нь нэмэгдүүлэхэд нөлөөлсөн үйл явдал, зургууд юм.       

Мартин Лютер Кингийн тэмцэл тодорхой хэмжээнд амжилт олсон ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл одоо болтол устаж арилаагүй л байна. Бүр ч шинэ хүчээр газар аван дэлгэрч байгаа нь харамсалтай. Энэ бүх муу муухайг цайруулахаар тэмцэж явсан М.Лютер Кинг 1963 оноос эхлэн Холбооны мөрдөх товчооныхны хараанд амьдарсаар 1968 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй этгээдийн гарт амиа алдсан юм.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen