"Чөлөөт хэвлэл сан"-гийн Үйлчлүүлэгчдийн чуулганы даргаар Г.Идэрхангайг улираан сонгов
Монгол Улсын өдөр тутмын болон орон нутгийн сонин, сэтгүүлүүдийг хэвлэдэг "Чөлөөт хэвлэл сан"-гийн Байнгын үйлчлүүлэгчдийн чуулган болж, тус чуулганы дарга, "Эрдэс баялгийн тойм" сонины Эрхлэгч Г.Идэрхангайг дахин 3 жилээр гишүүд 100 хувийн саналаар (03.27) сонголоо. Үйлчлүүлэгчдийн чуулганы дэгээр Чуулганы даргыг 3 жилийн хугацаагаар сонгодог юм.
Мөн Удирдах зөвлөлд нэг жилийн хугацаагаар сонгогдох гишүүний сонгуулийн үйл ажиллагаа дэгийн дагуу явагдаж, Удирдах зөвлөлийн гишүүд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч тайлан тавьлаа.
"Чөлөөт хэвлэл сангийн 2025 оны үйл ажиллагааны товч тайлан", "Дэлхийн хэвлэн нийтлэгчдийн холбооны Дэлхийн сонин хэвлэдийн чиг хандлагын судалгаа 2025-2026" сэдвээр "Чөлөөт хэвлэл сан"-гийн Гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэ танилцууллаа.
"Чөлөөт хэвлэл сан" НҮТББ үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой энэ жил тохиож байна.



