АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай хийсэн хэлэлцээний үр дүнд Ормузын хоолойг хаахаас зайлсхийж, тав хоногийн хугацаанд Ираны эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүйгээр тохирсон гэж мэдэгдлээ. Хэлэлцээнд АНУ-ын талаас Стив Виткофф, Жаред Кушнер нар оролцсон бол Ираны талаас “хүндлэгдсэн удирдагч” оролцсон гэжээ.

Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурч, брент маркын нефть нэг баррель нь 114 ам.доллароос 99 ам.доллар болж, АНУ-ын WTI үнэ 90 ам.долларт хүрсэн байна. Гэвч Ираны Гадаад хэргийн сайд хэлэлцээний тухай мэдээллийг үгүйсгэж, АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгээгүй гэж мэдэгдлээ.

Иран талаас энэ мэдэгдлийг “эрчим хүчний үнийг бууруулж, цаг хожих оролдлого” гэж тодорхойлсон бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлын асуудлыг АНУ-д уламжилж буйгаа онцолсон байна.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen