Куба долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа доголдсон эрчим хүчээ хэсэгчлэн сэргээлээ
Куба улсын эрчим хүчний систем өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа доголдсоны улмаас орон даяар 10 сая гаруй хүн цахилгаангүй болсон юм.
Тэгвэл ням гаргийн байдлаар нийслэл Хавана хотын тал хувьд нь цахилгааныг сэргээсэн гэж албаныхан мэдээлжээ.
АНУ-ын газрын тосны хоригийн улмаас гаднын нефтийн импорт тасарч, Кубын цахилгаан станцууд хэвийн ажиллахад хүндрэл учирч байна.
Бямба гарагт эрчим хүчний систем доголдсон нь өнгөрсөн долоо хоногийн хувьд хоёр дахь, гуравдугаар сар гарснаас хойш гурав дахь тохиолдол нь болов.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхэнд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсныхаа дараа Куба руу чиглэсэн нефтийн экспортыг зогсоосон.
Түүнчлэн Куба руу газрын тос импортолсон улсуудад шийтгэлийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлсэн юм.
Кубын талаас эдийн засгийн хямрал, тэр дундаа хуучирсан цахилгаан сүлжээний асуудлыг АНУ-ын худалдааны хоригтой холбон тайлбарлаж ирсэн.
Харин Вашингтон үүнийг Зөвлөлтийн хэв маягийн төлөвлөгөөт эдийн засгийн үр дагавар гэж үздэг байна.
Эх сурвалж: Reuters



