Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав
Бразилын Рио-де-Жанейро хотод капибараг зодож гэмтээсэн найман хүнийг цагдаа нар баривчилжээ. Хэрэг 2026 оны 3-р сарын 21-ний үүрээр Илха ду Говернадор дүүрэгт гарсан бөгөөд хамгаалалтын камерын бичлэгт найман хүн капибараг мод, төмөр саваагаар зодож буй нь үлджээ.
Хэрэгтэн дунд хоёр насанд хүрээгүй хүн байсан бөгөөд тэднийг тухайн өдөр нь баривчилжээ. 65 кг орчим жинтэй эр капибараг амьтны асрамжийн төвд хүргэж, малын эмч нар толгой, нүд, нуруунд нь авсан хүнд гэмтлийг эмчилж байна. Одоогоор амьтны биеийн байдал сайжирч байгаа ч эмчилгээ шаардлагатай хэвээр байгаа ажээ.
Ч.Юмчирдулам



