“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ
НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг дайсагнасан үйл ажиллагаанд оролцоогүй орнуудын хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоор нэвтрэхийг зөвшөөрнө гэж НҮБ-д суугаа Ираны Байнгын төлөөлөгч нийгмийн сүлжээнд мэдэгдсэн байна.
Тэрбээр мэдэгдэхдээ, манай улсад дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцууд эрх баригчидтай үйл ажиллагаагаа урьдчилан зөвшилцөж, зохицуулсны үндсэн дээр Ормузын хоолойгоор аюулгүй нэвтэрч болох ба ингэхдээ тухайн улс орнууд “Ираны эсрэг түрэмгийллийн шинжтэй үйл ажиллагаанд оролцоогүй, дэмжээгүй, мөн зарлан мэдэгдсэн аюулгүй байдал, хамгаалалтын дүрмийг бүрэн дагаж мөрдөх” нөхцөлтэйгээр дамжин өнгөрөх боломжтой гэжээ. Ираны тал мөн ийм мэдэгдлийг далайн аюулгүй байдлыг хариуцдаг НҮБ-ын дэргэдэх Олон улсын далайн байгууллагад багтдаг улс орнуудад хүргүүлжээ. Ираны эрх баригчид тус улсын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд АНУ, Израилд дэмжлэг үзүүлж буй улс орнуудыг тогтоон барих зорилго тавьж байгаа бололтой гэж ажиглагчид үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


