Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

 

Оросын Холбооны Улс(ОХУ)-аас дөрөвдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хил үнийг ирүүлжээ. 

Үүнтэй холбоотойгоор шатахууны үнийн зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргаснаа өнөөдөр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас танилцуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Өргөн хэрэглээний энгийн АИ-92 шатахуун тогтворжуулсан үнээр буюу тонн тутамдаа 705 ам.доллароор нийлүүлэгдэнэ.

Харин

  • Евро-5 тонн тутамдаа 1,206 ам.доллар,
  • АИ-95 тонн тутамдаа 1,176 ам.доллар,
  • АИ-98 тонн тутамдаа 1,226 ам.доллар,
  • дизелийн түлш (энгийн) тонн тутамдаа 1,385 ам.доллар,
  • евро дизелийн түлш 1,410 ам.доллароор нийлүүлэх үнээ ирүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөлөөс АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. 

Хил үнийг тооцвол 900-2,000 төгрөгөөр нэмэгдэхээр байсан" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen