Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?
Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний онц байдал зарлалаа. Энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Ирланд улс шатахууны онцгой татварыг тэглэлээ. Энэ нь үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж иргэдэд ирэх ачааллыг багасгахад чиглэж байна. Харин Словени улс шатахууныг иргэдэд хязгаартай олгож эхэллээ.
Хятад улсад шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна.
Өмнөд Солонгос улс шатахууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриаллаа. Шри Ланк улс шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бөгөөд, ажлын 4 өдрийн горимд шилжиж Лхагва гарагийг амралтын өдөр болголоо. Бангладеш улс мөн шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж, нийтийн тээвэр доголдож, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн байна.



