Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

 

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.

Энэ нь дадлага сургууль тул иргэдийг айж сандралгүй, тайван байж идэвхтэй оролцохыг уриалж байна. Эхний дохио дуугарахад “Суу, Нуугд, Хүлээ” дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангана. Гудамжинд явж байвал өндөр барилга, цахилгааны шонгоос холдож, тээврийн хэрэгсэлтэй бол замаас гарч зогсоно.

Хоёр дахь дохиогоор нэгийн цуваанд орж, гүйхгүй, түлхэлцэхгүйгээр аюулгүй талбайд цуглах бөгөөд цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарууллаа. Харин гурав дахь дохио дуугарахад харьяа байгууллага, засаг захиргааны нэгждээ бүртгүүлэх юм.

Иргэдийг гамшгийн үеийн зөв дадлыг хэвшүүлэх зорилготой энэхүү дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen