Эдийн засгийн эрсдэлийг даван туулах Зөвлөл байгууллаа
Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах үүрэг бүхий Зөвлөлийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
Зөвлөлийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл байгааг онцоллоо.
Ерөнхий сайд онцгой нөхцөлд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний саналыг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгав. Мөн хаврын тариалалт, хүнс, эмийн нөөцийн тасралтгүй байдлыг хангах шаардлагатайг анхаарууллаа.
Ч.Юмчирдулам



