Пакистаны ГХЯ: АНУ, Ираны талуудын хэлэлцээ ойрын өдрүүдэд болж магадгүй

Пакистаны ГХЯ: АНУ, Ираны талуудын хэлэлцээ ойрын өдрүүдэд болж магадгүй

 

ИСЛАМАБАД, 2026 оны гуравдугаар сарын 30 /TASS/. Мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх АНУ, Ираны талуудын хэлэлцээ ойрын өдрүүдэд Исламабад хотод болж магадгүй тухай Пакистаны Гадаад хэргийн сайд Исхак Дар мэдэгджээ. “Хоёр талын уулзалтыг зохион байгуулах, мөн ойрын өдрүүдэд одоогийн мөргөлдөөнийг иж бүрэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нь Пакистан улсын хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэж тэрбээр Египет, Турк, Саудын Арабын Гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд “хэлэлцээг зохион байгуулах асуудалд Иран болон АНУ-ын аль аль нь Пакистан улсад итгэл хүлээлгэсэнд бид маш их баяртай байна” гэж онцолсон байна. 

 

Сайдын мэдээлснээр, Пакистаны энхийн санаачилгыг Каир, Анкара, Эр-Риядын нэгэн адил Хятад улс дэмжсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Пакистаны хүчин чармайлтыг сайшааж буйгаа илэрхийлсэн гэдгийг И.Дар дурджээ.

 

Пакистан, Турк, Египет, Саудын Арабын Гадаад хэргийн сайд нар Ойрх Дорнодын байдлыг зохицуулах асуудлаар Исламбад хотноо ням гарагт хэлэлцээ хийжээ. Талууд “дайн хэнд ч ашиггүй, зөвхөн хохирол, сүйрэл дагуулна” гэдэгт санал нэгдсэн байна. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen