О.Сийлэгмаа Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

О.Сийлэгмаа Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

 

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа Авлигатай тэмцэх газарт албан ёсоор баримт өгчээ. Тэрбээр зарим сайд нар Боловсролын зээлийг авах, ашиглах, чөлөөлүүлэх явцад хууль, журмыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, холбогдох хариуцлагыг тогтоохыг хүссэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2007 онд гадаадад суралцахдаа шаардлага хангаагүй, сургалтын төлбөрийг хувийн дансаараа авсан, зээлээ чөлөөлүүлэхдээ гэрээний хугацаанд төрийн байгууллагад ажиллаагүй гэх асуудал байгаа аж. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч мөн адил сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй, төрд ажиллаагүй үедээ зээлээ чөлөөлүүлсэн байж болзошгүй гэж дурджээ.

Түүнчлэн олон зуун хүний зээлийг үндэслэлгүй тэглэсэн байж болзошгүй асуудлыг дахин нягтлах шаардлагатай гэдгийг О.Сийлэгмаа онцолж, гэрээнүүдийг дахин үнэлж төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэрбээр энэ асуудлыг хөндсөнөөс болж дарамт шахалт ирж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэмээн тайлбарлажээ.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen