Согтууруулах ундааны шошгонд тавигдах шаардлагыг шинэчилжээ

Согтууруулах ундааны шошгонд тавигдах шаардлагыг шинэчилжээ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүл мэндийн яамны сайд нарын 2025 оны А/616, А/480 дугаар хамтарсан тушаалаар “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”-ыг баталлаа.

Тус шаардлага нь согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэх эрсдэл, сөрөг нөлөөний талаар хэрэглэгчдэд ойлголт өгөх, архины хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүгээр согтууруулах ундааны шошгонд байрлуулах анхааруулгын агуулга, байршил, хэлбэр, хэмжээ, дүрслэлийн стандартыг тодорхойлжээ.

Шинэ журмаар анхааруулга нь шошгоны нийт талбайн 25-аас доошгүй хувийг эзэлж, тод өнгө, том фонтоор, ойлгомжтой үг хэллэгтэй, олон улсад ойлгогдох зураг, тэмдэглэгээтэй байх ёстой. Мөн эрүүл мэндэд учрах эрсдэл, жирэмсэн эмэгтэй, хүүхэд, өсвөр насныханд зориулсан хориг, согтуугаар жолоо барих, аюулгүй байдлын талаарх анхааруулгыг заавал тусгана.

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлснээр архины хэт хэрэглээнээс үүдэх эрүүл мэнд, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen