Улаанбаатарт 2026 онд 85.8 км авто зам шинээр барина

Улаанбаатарт 2026 онд 85.8 км авто зам шинээр барина

 

Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд нийт 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барихаар төлөвлөсөн. Үүнээс таван байршилд 33.8 км авто замыг засаж, шинэчлэх бол нийтдээ 85.8 км авто замыг шинээр тавьж, ашиглалтад оруулах аж.

Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км авто замын гэрэлтүүлгийн ажил хийгдэнэ. Зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд 2026 оны тав, зургаадугаар сард эхлэхээр төлөвлөгдсөн.

Засвар, шинэчлэлийн ажлууд Хан-Уул дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг төсөл хэрэгжихээр тусгагдсан.

Албаныхны мэдээлснээр дээрх бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжсэнээр авто замын түгжрэл, хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурах тооцоо гарчээ.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen