“Агро сити” төсөлд 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна

“Агро сити” төсөлд 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна

 

Монгол Улс хүнсний ногооныхоо 40 хувийг импортоор авч, жил бүр 25 сая ам.долларын нарийн ногоо гадаадаас импортолдог байна. Нарийн ногооны хэрэглээний 80 орчим хувь нь импортоос хамааралтай тул нийслэлийн зүгээс “Агро сити” буюу дөрвөн улирлын хүлэмж байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрвөн улирлын хүлэмж, дэд станцын өргөтгөлд энэ онд 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг төсөл Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан” гэж мэдээлсэн юм.

Судалгаагаар нийслэлд 50 га өвлийн хүлэмж шаардлагатай бөгөөд нэг га хүлэмжийг барихад 1.5–2 сая ам.доллар зарцуулж, зургаа дахь жилээсээ ашиг өгдөг аж.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул уг төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон National Energy Complex компанийн туршлагад эргэлзэж, стратегийн ач холбогдолтой төслийг туршлагатай компаниар гүйцэтгүүлэх шаардлагатайг онцоллоо.

 

Ч.Юмчирдулам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen