Б.Батцэцэг сайд огцрох цаг нь болоод уджээ

Б.Батцэцэг сайд огцрох цаг нь болоод уджээ

 

АНУ Монголыг визний өндөр эрсдэлтэй ангилал руу оруулж, тодорхой тохиолдолд 5,000–15,000 ам.долларын барьцаа шаардах нөхцөлд хүргэлээ
Өөрөөр хэлбэл, Америк явахын тулд зарим монгол хүн 50 гаруй сая төгрөгийн барьцаа тавих хэмжээнд очиж байна.
Энэ бол жирийн иргэнд бол бараг “чи битгий ир” гэсэнтэй ялгаагүй.
БНСУ-ын визний асуудал бүр ч дор.
Монголчууд хил дээр саатуулагдана, буцаагдана, виз нь чангарна, ажил хийсэн цалингаа авч чадахгүй тохиолдол гарна.
Ийм байхад төрийн тэргүүн нь хүртэл “манай иргэдийн цалин хөлсийг зүй ёсоор олгоход анхаар” гэж өөрөө ярьж явна.
Харин Гадаад харилцааны сайд нь юу хэлж байсан бэ?
“Монголчууд өөрсдөө Солонгосын хил дээр асуудалтай аашилдаг” гэсэн өнгөөр.
Өөрийн иргэдийг өмгөөлөхийн оронд,
өөрийн иргэд рүү бурууг түлхсэн.
Гадаад харилцааны сайдын ажлыг нүүр царай, хэл ус, гоё имижээр нь дүгнэдэггүй.
Монгол хүний паспортын нэр хүндээр дүгнэдэг.
Монгол иргэн гадаадын хил дээр яаж хандуулж байгаагаар дүгнэдэг.
Виз авахад улам хялбар болж байна уу, улам дордож байна уу гэдгээр нь дүгнэдэг.
Л.Оюун-Эрдэнийн үед ч,
Г.Занданшатарын үед ч
Б.Батцэцэг гадаад бодлогыг Засгийн газрын бодит хүчтэй шугам болгож чадсангүй.
Бүр эсрэгээрээ — олон чухал асуудал дээр Ерөнхийлөгч өөрөө орж нөхөж тоглосон нь илт харагдсан.
Иймээс өнөөдрийн үнэн маш энгийн:
Сайхан ярьдаг сайд байж болно.
Сайхан харагддаг сайд байж болно.
Гэхдээ Монголын иргэн гадаадад улам хүнд нөхцөлд орж байвал тэр хүн сайн сайд биш.
Имиджээрээ гялалзсан.
Гэхдээ үр дүнгээрээ уналаа.
Гадаад харилцааны сайдын гол шалгуур бол:
• Монгол паспортын үнэлэмж өссөн үү?
• Визний нөхцөл хөнгөрсөн үү?
• Иргэдийн эрх ашиг хамгаалагдсан уу?
• Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын асуудал шийдэгдсэн үү?
Хэрвээ эдгээрийн хариулт “үгүй” бол
тэр хүн сайхан яриад, хэдэн улсаар магтуулаад явах нь Монголд ямар ч ашиггүй.
Б.Батцэцэгийг сайд хийсэн хугацаанд Монголын гадаад бодлогын гол амжилтыг түүний PR биш, төрийн тэргүүний оролцоо, бусад нөхцөл байдал л чирч ирсэн.
Харин тэр ганцаараа тоглосон бол байдал бүр ч дордох байлаа.
Үнэнийг хэлэх цаг болсон:
Гадаад харилцааны яаманд “гоё харагддаг сайд” биш, гадаадад явж буй монгол хүний эрхийг хамгаалдаг сайд хэрэгтэй.
bolod.mn Тоймч
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen