"Coldplay"-ийн тоглолт дээр “Kiss cam”-д өртсөн Кристин Кабот Опрагийн шоунд ам нээжээ

Coldplay хамтлагийн тоглолт дээр “Kiss cam”-д өртсөн Кристин Кабот Опрагийн подкастад орох үеэрээ тухайн үед болсон нөхцөл байдлын талаар илэн далангүй ярьжээ.
Тэрбээр ярилцлагадаа бурууг хуучин захирал руугаа чиглүүлж, тэр өөрт нь гэрлэлтийн байдлаа худал хэлсэн гэв. 53 настай Кабот 51 настай өөрийн дарга Энди Байроныг эхнэрээсээ салж байгаа гэж итгэж байсан бөгөөд тоглолтын үеэр олон нийтийн өмнө ил болсон харилцаа нь тэр чигтээ цахим орчимд яригдсан нь хэцүү байсныг ч хуваалцсан байна.
Кабот хэлэхдээ “Тэр надад анх өөрийгөө таницуулж байсан тэр хүн биш байсан. Худал хэлэхийг би яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй” гэжээ. Байрон түүнд өөрийнх нь гэр бүлийн нөхцөл байдал Кристинийхтэй ч ижил нөхцөлд байгаа гэж хэлж, эхнэрээсээ сална гэж төлөвлөж байгаа талаараа худал хэлсэн байх гэж бодож байгаагаа тэр подкастын үеэр илэн далангүй ярьсан юм.
Гэхдээ тэр энэ хэлсэн үгэндээ болгоомжтой хандахыг хүсэж, учир нь өөрөө олон нийтээр шүүлгүүлж үзсэн хүний хувьд дахин өөр нэгний гэр бүлийг шүүж, хэцүү нөхцөлд ороосой гэж хүсэхгүй байна гэжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: NYPOST


