М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

 

Энэтхэгийн Дели хотод зохион байгуулагдаж буй хэт холын марафон гүйлтийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин гайхалтай амжилт үзүүллээ. Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны “Мастер” ангиллын шигшээ багийн тамирчин, ОУХМ М. Оюун-Эрдэнэ 60-аас дээш насны ангиллын 50 км-ийн зайд 4 цаг 8 минут 43 секундын амжилтаар тэргүүлж, алтан медаль хүртэв.

Тэрбээр энэ амжилтаараа тухайн нас, зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг 2015 онд АНУ-ын тамирчин Nancy Will 4 цаг 12 минут 55 секундээр тогтоож байсан бөгөөд Монголын тамирчин уг амжилтыг ийнхүү ахиулжээ.

Олон улсын тамирчид, мэргэжилтнүүд түүний тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд дахин тодруулсан энэхүү ялалтыг онцлон сайшааж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen