З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, анхан шатны шүүх хурлыг товлолоо.

Тодруулбал, уг хэргийг ирэх Даваа гаригт буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.

Эл хэргийг эргэн сөхвөл, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байлаа.

Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлов.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen