Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ

 

Монголын “Туухайт спорт”-ын 2026 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, 10 гаруй байгууллагын 200 гаруй тамирчин насанд хүрэгчид болон мастер ангилалд дөрвөн төрлөөр өрсөлдлөө.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тамирчид амжилттай оролцож, жин тус бүрээс медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Эмэгтэй тамирчдаас: Сонирхогчийн төрөлд ахлах ахлагч П.Мөнгөнсаран (-68 кг) урт болон богино түлхэлт, огцом өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байр.
Ахлах дэслэгч Т.Мөнхзул (-63 кг) урт түлхэлтээр мөнгө, огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр ГУТГААР байрыг тус тус эзлэв.
Эрэгтэй тамирчдаас: Мэргэжлийн төрөлд ахлагч Н.Мөнх-Эрдэнэ урт түлхэлт, огцом өргөлтөөр мөнгөн медаль, нийлбэр дүнгээр ДЭД байр, сонирхогчийн төрөлд урт түлхэлт, огцом өргөлтөөр тус тус алтан медаль хүртэж нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байр эзэлсэн амжилт гаргалаа.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen