"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая, Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн шүлэг.
Монголын хүүхэд бүрийн хамгийн түрүүнд сурдаг, үе үеийн багачуудын дуулах дуртай "Хоёр дахь төрийн дуулал" мэт бүтээл билээ.
Дуу бүтсэн тухай Д.Лувсаншаравын том охин МУГЖ Л.Халиунсүрэн ярихдаа:
1956 оны намар аав маань Москвагийн хөгжмийн дээд сургуульд оюутан байхдаа амралтаараа ирлээ. Манайх тухайн үед хашаанд амьдардаг байсан юм. Хашааны хүүхдүүд хоорондоо тоглоно. Хүүхдүүд тоглож байхдаа том хүний дуу дуулаад байхаар нь аав хүүхдийн хоолойд ойрхон, амархан сурчихаар, үг хэллэг нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр дуулах дуу зохиох хэрэгтэй юм байна гэж бодсон юм билээ.
Тухайн үед би зургаан настай байсан юм. Тэгээд Ч.Лхамсүрэн гуайтай ярьж байгаад шүлэг дээр нь мандолина хөгжмөөр хүүхдүүдэд “Маамуу нааш ир” дууг зохиогоод надад сонсгосон юм билээ. Тухайн үед би зургаан настай байсан юм. Би хамгийн анхны сонсогч байхгүй юу. Надад сонсгоход дор нь сураад дуулсан гэнэ. Тэгэхээр нь энэ дууг хүүхдүүд амархан сурч, хүүхдийн ой тоонд амархан тогтох юм байна гэж бодсон гэдэг. Ингэж "Маамуу нааш ир" дуу маань бүтсэн түүхтэй.
Дууныхаа 70 жилийн ойд зориулан манай сангаас холбогдох Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран Монгол орон даяар том хэмжээний арга хэмжээг зохион байгуулж, үр хойчдоо алдаршуулан үлдээх тал дээр ажиллаж байгаа юм.
Жич: Монголын үе үеийнхний хэлд орохдоо дуулж, дуу хөгжмийн ертөнцтэй танилцан эхний хүмүүжлийг олж авдаг хайртай дуу маань элдэв бусын муу муухай зүйлд бүү өртөж, сэвтээсэй
Уг дууны гар бичмэлийг та бүхэнд сонирхуулж байна.



