ХАР НУУР

ХАР НУУР

Төв Азийн гадагш урсгацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, өргөн хавцал, олон арван гол нуур, намгархаг газруудаас цоцлон бүрдсэн өвөрмөц нутаг юм. 

Энэхүү нутгийн үзэмжийг чимэн орших томоохон нууруудын нэг нь Хар нуур бөгөөд Өмнөд хэсэгт орших Дөргөн нууртай хоолойгоор холбогддог. Баруун болон баруун хойд талдаа Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан, Чандмань, Таван Хар зэрэг уул толгод нь Чоно Харайхын гол хүртэл үргэлжилээд Хар нуурыг Хар ус нуураас тусгаарлана.

Хар-Ус нуурын илүүдэл ус Чоно Харайхын голоор дамжин Хар нуур руу цутгадаг ажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen