УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нэгэнтээ О.Дашбалбарыг ...

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нэгэнтээ О.Дашбалбарыг ...

 

-УИХ-ын гишүүн Батж.Батбаяр нэгэнтээ О.Дашбалбарыг
"Чи энд сууснаас явж шүлгээ бичээд явбал дээргүй юу" гэсэнд
"Чи энд сууснаас явж ноолуурын ченжээ хийсэн нь дээргүй юу" хэмээн амыг нь таглаж байв.
-1996 оны зун одоогийн УИХ-ын анхдугаар чуулган нээгдэж шинэхэн гишүүд тангараг өргөх ёслол болов.
Энэ үед гишүүд нэг нэгээрээ төрийн далбаанд өвдөг сөгдөж, адис авч байхад

О.Дашбалбар ганцаараа гурав залбирч мөргөөд суухад эвслийнхэн бүгд нирхийтэл инээлдэв.
О.Дашбалбар хариуд нь (тайвнаар) : "Юу ч болоогүй байхад зөвхөн тэнэгүүд инээж, ухаантнууд уйтгарладаг юм.
Инээлдэцгээ, инээлдэцгээ гэхэд бүгд таг чимээгүй болцгоож байв.

О.Дашбалбарыг "Мөнххаан сумын харъяат Барьдад 2 сая төгрөгийн зээл авч өглөө" хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр зэмлэхэд хариуд нь "Тархиа уландаа, тавхайгаа духандаа наасан луйварчид минь.
Та нар зуу зуун саяар нь идэж байхад миний тойргийнхон яагаад зээл авч болдоггүй юм бэ.
Та муусайнд бол улаан мөнгө ч өгүүлэхгүйн төлөө, ядарсан олондоо бол таван төгрөг олгохын төлөө би цаашид ч тэмцэнэ" гэж уурсаж байв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen