Цайгаа сүүтэй ууж, сүүгээрээ архи нэрдэг Монгол түмэн
Үндэсний хоол нь тухайн орны соёл иргэншил, онцлогийг харуулж, тус улсын бэлгэ тэмдэг болдог. Гадны улс орныг зорьсон хэн боловч мэдээж хоолыг нь илүү амтлах сонирхолтой байдаг бизээ. Манай орны үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл ахуй, хүмүүсийн аж амьдралтай танилцахаар ирсэн гадны жуулчдад ч бас монгол хоол өвөрмөц сонирхолтой санагддаг байна. Тарваганы махаар хийсэн боодог, хорхог, айраг, сүүтэй цай зэрэг нь тэдний нүдийг хужирладаг нь мэдээж. Тэгвэл гадны хэвлэлд монгол хоолыг хэрхэн тодорхойлсон байдаг талаар сонирхъё.
Риа агентлагт нийтэлснээр монгол хоолыг эрүүл бус гэхээс илүү тэнцвэргүй хэмээн тодорхойлсон байна. Монголчуудын голлох хоол хүнс нь мах, цагаан идээ ба ногоо бараг иддэггүй хэмээн тодорхойлжээ. Ингэхдээ цайгаа сүүтэй ууж, сүүгээрээ архи нэрдэг хэмээн тодотгосон байна.