Вольф Мессинг дурсамжиндаа ингэж бичжээ

 

Вольф Мессинг нь Оросын эзэнт гүрний нутагт Варшав хотын ойролцоо Гора-Калевария гэдэг еврейнхний бяцхан гацаанд төрсөн хүн. Тэр бол 1899 оны 9-р сарын 10нд юм гэдэг. Тэрээр өөрийг нь ерөөсөө байхгүй бурханд үйлчилдэг хүн болгохоор бэлтгэж байсан хүн иешиботод цаашид байх хэрэг алга байлаа. Тэгээд амьдралын аливаа ариун бүхнээ алдаж цөхөрсөн миний үеийн залуус цөөнгүй үйлддэг байсанзамаар орохоор шийдэж, сүсэгтний сургуулийн хувцасныхаа урт хормойг тайрч хаяад оргохоор зориглов. Ингэхэд мөнгө хэрэгтэй байлаа, хаанаас олох билээ? Ингээд дараа дараагаар угсруулан гурван гэмт хэрэг үйлдэх нь тэр. 
Сүсэгтэн еврей болгон "Палестинд очих”-ын тулд олсон мөнгөө хуримтлуулдаг савтай байдаг болохоор түүнийгээ хага цохиж доторхи мөнгийг нь авав. Нэгэнт л бурхан гэгч үгүй юм чинь юу ч хийж байсан болох........ 
Мөргөлийн газрынхаа хүйтэн довжоон дээр суучихаад хулгай хийсэн мөнгөө тоолж үзвээ. За тэгээд ийм хөрөнгөтэй, зүрх сэтгэл нь хоосорсон амьтан хаашаа явахаа мэдэхгүй гарч өглөө. Төмөр замын хамгийн ойрын өртөөг зүглэв. Тун хол байсан тул замдаа өлсөөд айлын ногооны газраас төмсийг нь ухаж аваад гал түлж нурманд нь булж идэв. Анхны таарсан цувааныхаа бараг л хоосон шахам вагонд орж явчихлаа. Тэр маань Берлин орж яваа цуваа юмсанжээ. Нэгэнт тасалбар байхгүй болохоор суудал доогуур шурган унтсан гэдэг. "Үнэндээ надад тасалбар байгаагүй, кондуктор намайг үзчихээд Хөөе залуу тасалбараа” гэж шаардаж байсныг би одоо ч мартдаггүй юм. Би бухимдаж, хуучин сонины тасархай болсон цаасны өөдсүүдийг түүнд өгөхөд бидний харц тулгарсан. Тэр үед энэ муусайн цааснуудыг тасалбарын оронд авчихаасай гэж их хүсч билээ. Кондуктор түүнийг авч хааш яашхан үзэж байхад би хамаг байдгаараа сэтгэлээ хүчлэн өөрийнхөө бодлыг түүнд тулгасаар байлаа. Тэрээр шалгагчийнхаа багажаар тасалбарыг минь цоолоод надад буцааж өгөнгөө: "Тасалбартай байж яахаараа суудал доогуур шургадаг байна. Бос, 2 цагийн дараа Берлинд буулаа” гэдэг юм байна. Энэ бол миний бодлоо бусдад шингээх чадварын анхны ялалт байлаа гэж Мессинг хожим дурсамжиндаа бичсэн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen