Шүдийг хамгийн их шарлуулдаг зүйлс
Хэрвээ та "Холливуд смайл"-тай болохыг хүсэж байвал дараах зүйлсээс татгалзаарай.
1Цитрусын гаралтай жимснүүд
Хүчиллэг хүнс нь шүдний пааланг элээж шарлуулахаас гадна аливаа хүйтэн халуунд хэт мэдрэг болгодог. Нимбэгний хүчилтэй ус, цай илүү амттай байдаг ч энэ нь амны хөндийн эрүүл мэндийн хувьд тийм ч сайн сонголт биш. Мөн жүрж, бэрсүүт жүрж гэх мэт цитрусын гаралтай жимс, шүүс мөн л амны хөндийн аливаа үрэвслийг сэдрээдэг. Хүчиллэг жимс идэж байхдаа цэвэр ус сайн уу гэж зөвлөе.
2Энергийн ундаа
Тамирчдын хэрэглэдэг энергийн ундаануудад элсэн чихрийн агууламж маш өндөр байдаг. Маш их хүч, энерги шаардах бэлтгэл хийдэггүй л бол ийм ундаанууд хүний биед шаардлагагүй байдаг.
Таны шүд хэзээ ч сэргэхээгүй шарлахаас гадна 40, 50 нас хүрсэн хойноо шүдний эмнэлгийн үүдийг харуул шиг сахихад хүргэнэ.
3Шарсан төмс
Сайхан амттай шаржигнасан төмс ч бас л гоё шүү, тийм ээ? Харамсалтай нь шарсан төмсөнд агуулагддаг их хэмжээний цардуул нь шүдэнд наалдаж үлдэх нь элбэг. Тиймээс амны хөндийд бөөгнөрч, шүдэнд чинь “гай зовлон” авчрахаас өмнө шүдээ сайтар угаагаарай.
4Улаан лооль
Улаан лооль нь хүний биенд хэрэгтэй төрөл бүрийн витамин агуулдаг ч цитрусын гаралтай жимснүүдтэй адил хүчиллэг чанартай учраас шүд шарлуулдаг юм.
5Кофе, цай
Байгалийн гаралтай кофе, цай эрүүл мэндэд хоргүй ч гэлээ элсэн чихэр нэмэхээр шүдийг гэмтээхгүй байж яаж чадах билээ? Мөн кофе, цайны аль аль нь каффейн их хэмжээгээр агуулдаг учраас тогтмол хэрэглэх нь шүдний өнгийг гандааж, шарлуулдаг юм.
6Дарс
Тийм ээ, дарс шүдний пааланг маш хурдан шарлуулдаг. Ер нь цагаан улаан гэлтгүй бүх дарс шүдний өнгийг тань өөрчилнө. Мөн байнга дарс уудаг хүний шүлсний ялгаралт багасаж, улмаар шүд сулрал, буйлны үрэвсэлд хүрэх нь бий. Цаашилбал амны хөндийн хорт хавдартай болгох магадлалтай гэдгийг санаарай.