М.Энхболд: Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө элдвээр хэлүүлээд эхэлжээ

М.Энхболд: Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө элдвээр хэлүүлээд эхэлжээ

УИХ -ын чуулганы  6 сарын 29-ний хурлын дараа УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаар нэг өдрийн завсарлага авч, гэнэт шуурхай хурал зарласан билээ. Уг хуралдаан 17:30 цагийн үед эхэлж, шөнө дөл болтол хаалттай үргэлжилсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар маргалдсан тухай хэвлэлээр бичигдэх болсон билээ. Энэ нь ч үнэн аж. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд уг хурлын үеэр: "Төрийн банк, МИАТ-ийн хувьчлал, Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад Монгол улсыг элсүүлж, захиргааны шүүх, УИХ-ын гишүүний бүрэн эрх, нөхөн сонгууль зарласан гэх мэт асуудлууд Засгийн тэргүүний хүслээр болоогүй учраас их уурсаж ээ. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй, Монгол төрийг улс төрийн элдэв сонирхлоос хамгаалсныхаа  төлөө харин элдвээр хэлүүлж байна. 

УИХ-ын даргыг Ерөнхий сайд огцруулдаггүй юм. УИХ-ын 64 гишүүн шийднэ.

Ялагдсан үед нь ЗУГТАЖ, 

Ялсан үед нь бүү ТОДОРЦГОО" гэжээ.

Ч.Билгүүн

ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen