Филиппин бол Жуулчдад хамгийн аюултай орчинтой улсын нэг
Монголчууд маань гадны улс орнууд руу аялах нь ихсэж байгаатай холбогдуулан, бид жуулчдад аюултай орчинтой улс орнуудыг Та бүхэнд цувралаар мэдээлж байгаа билээ.Энэ удаад Филиппин улсыг яагаад аюултай гэж тооцсон тухай мэдээг бэлтгэлээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрхлэн гаргадаг 2017 онд нийтлэгдсэн Аялал жуучлалын Өрсөлдөөний Тайлангаар жуулчдад аюултай орчинтой улс орнуудын 11т Филиппин улс жагсжээ.
Гэвч 2018 онд нийтлэгдэх шинэ тайланд Филиппин улс аюултай орнуудын жагсаалтанд улам дээгүүр орох магадлал өндөр байна. Учир нь 2017 оны 6-р сард Манила хотын Пасай-д мурийтай тоглоомонд донтсон этгээд 37 хүнийг буудаж хөнөөгөөд эцэст нь амиа хоролсон аймшигт халдлага гарсан, мөн өнгөрсөн жил хүүхдийн хулгайн хэрэг удаа дараа гарсан зэрэг үзүүлэлтүүд тайланд нөлөөлөх юм.
Жуулчдад аюултай орчинтой улс орнуудын жагсаалтын эхний арван байранд Колумб, Йемен, Эл Салвадор, Пакистан, Нигер, Венесуэл, Египт, Кени, Гондурас ба Украйн орсон бөгөөд Филиппин 11т жагссанаараа Зүүн Өмнөд Азийн хамгийн аюултай орон болж байна.
Филиппин улсад жуулчид гэмт хэрэгт өртөх магадлалыг тодорхойлсон эрсдлийн үзүүлэлтүүд:
Гэмт хэрэгт өртөх эрсдэл :ӨНДӨР
Филиппинд гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт ихсэж байгаа нь харамсалтай.
Хулгай, дээрмийн эрсдэл :ӨНДӨР
Анх ирж буй жуулчид ба байнгын оршин суугчид ч дээрэмдүүлэх эрсдэл өндөр. Өнгөрсөн жил 22 хүүхдийн хулгай бүртгэгдсэнээс ихэнх нь Минданаод гарсан байна.
Залилангийн эрсдэл :ӨНДӨР
Жижиг дэлгүүрүүд Таньд хариулт өгөх жижиг мөнгөн дэвсгэрт байхгүй гэж хэлээд, хариулт мөнгөндөө өөр бараа авахыг тулгах магадлалтай, мөн картаар гүйлгээ хйихдээ тун болгоомжтой байх хэрэгтэй.
Зам тээврийн эрсдэл :ӨНДӨР
Жолооч нар хурд хэтрүүлэх ба бусад зөрчил гаргаснаас үүдсэн зам тээврийн осол олонтоо гардаг, мөн борооны дараа замууд нь усанд автдаг. Хот дотроо бол хамгийн аюулгүй нийтийн тээвэр нь Такси боловч автомат тоолуургүй таксинд сууж болохгүй, эсвэл үнээ урьдчилж тохироод явах нь зүйтэй. Нийслэл хот нь дэлхийд хамгийн их замын түгжрэлтэйд ордог тул онгоцны буудалруу явахдаа олон цагийн өмнө гарахыг зөвлөж байна.
Байгалийн гамшгийн эрсдэл :ӨНДӨР
Филиппинд хамгийн их тохиолддог байгалийн гамшгууд бол Хуй салхи, Үер ба Цунами. Зарим нутагт галт уулын оргилолт болдог.
Терроризм/ алан хядалтын эрсдэл :ӨНДӨР
Дэлхий даяар хаана ч алан хядалтын ажиллагаа явахыг таашгүй ч Филиппинд болох эрсдэл өндөрт тооцогддог.
Эмэгтэй жуулчдад аюултай байдал :ДУНД
Эмэгтэй жуулчдад согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сэжигтэй ундааг амсахгүй байх, гэрэлтүүлэг муутай гудамж, газруудаас зайлсхийхийг зөвлөж байна.
Халаасны хулгайн эрсдэл :БАГА
Жуулчид ихээр цугладаг далайн эрэг, хотын үзвэрийн газруудад халаасны хулгай гардаг боловч бусад хэсгүүдээр харьцангуй бага байдаг.
Эх сурвалж:
https://safearound.com/asia/philippines/