Мөнгөний модны өөр ач тус

Мөнгөний модны өөр ач тус

Найз минь надад "Мөнгөний цэцэг” гэх ийм хөөрхөн булцгар цэцэг баяжихыг бэлэгдэж бэлэглэсэн юм.
Тэгсэн,энэ цэцэг зөвхөн билэгдлээс гадна эмчлэх ашиг тустай ургамал юм байна.
Мэдээд аваарай илүүдэхгүй 

"Мөнгөний цэцэг” хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг,баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг.Энэ нь ч яахав,үнэхээр тийм л байг.Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа.Үрэвслийн эсрэг,бактерийг устгах,вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ.

ЭМЧЛЭХ АРГУУД

• УРУУЛ ДЭЭР ГАРСАН ” ХОМХОЙ”-Г ЭМЧЛЭХ

Хэд хэдэн навчыг шахаж,шүүсийг нь "Хомхой”-н дээр 30 минутын зайтай түрхэнэ.Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж "Хомхой” дээр тавьж,наалддаг лентээр тогтооно.Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.

• ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ

10-15ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.

• ” ЦАГААН МАХ ЭРГЭХ” буюу "ГЕМОРРОЙ”-Г ЭМЧЛЭХ

Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.

• ТҮЛЭГДЭЛТ,ШАРХ,ГЭМТЭЛ,ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ

Навчыг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.

• ХОДООДНЫ ШАРХ,12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ

Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй.

• БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ,ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ

5 ширхэг навчыг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.

• ХООЛОЙНЫ МАХ,АНГИНЫГ ЭМЧЛЭХ

10 ширхэг навчыг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна.Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ.

• АНХААРУУЛАХ НЬ !

Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх,устай холихгүй дангаар нь уухыг хориглоно!

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen