"Исламын улс"-д цохилт өгөхөд үргэлжлэн хамтран ажиллана

 
 
5-нд Иракийн ерөнхий  сайд Хайдер Ал Абади айлчлан очсон НАТО-гийн нарийн бичгийн дарга Иенс  Столтенбергтэй хэлэлцээ хийж, хоёр тал хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд  цохилт өгөхөд үргэлжлэн хамтран ажиллана хэмээн илэрхийлэв. 
 
Иенс  Столтенберг мөн өдөр Багдадад очиж, Абадитай хэлэлцээ хийв. Иракийн ерөнхий  сайдын алба мөн өдөр мэдэгдэл гаргаж, Абади, Столтенберг нар "Исламын улс"-д  цохилт өгөх талаар үргэлжлэн хамтран ажиллах шаардлагатай гэж хоёр тал санал  нэгтэй үзэж байна гэжээ.

Хэлэлцээний үеэр Ал Абади, "Исламын улс"-д  цохилт өгсөн ялалтын үр дүнг Ирак улс улам баталгаажуулах ёстой.  Терроризмын байдлыг хяналтдаа авч, үлдсэн террорист этгээдийг устгана гэжээ.  НАТО Иракийг үргэлжлэн дэмжиж, офицер дайчдыг бэлтгэх, цэрийн сургуулийг  байгуулах талаар хамтран ажиллана хэмээн Столтенберг хэлсэн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen