12 ордны онцлог шинжийг харуулсан нүүр будалт

 

Гоо сайханч Сетарех Хоссейни хэмээх эмэгтэй 12 ордны онцлог шинжийг харуулсан нүүр будалтыг хийжээ. Орд ордны онцлог шинж чанарыг нүүр будалтаар хэрхэн илэрхийлснийг сонирхуулж байна. 


Хонь 

Омог бардам, хуяг дуулгаар хамгаалагдсан мэт хүчтэй орд. Түүний эвэр нь үргэлж тэмцэлд чиглэгдэж байдаг. Манлайлагч , зоригтой хүмүүс. Гэхдээ хүүхэд шиг цайлган сэтгэлтэй. 


Үхэр 

Тэсвэр хатуужилтай, зөрүүд, хатуу чанд, хүчтэй орд. Түүний сэтгэл агуу. Бүгдийг хайрлаж энэрдэг. Дотоод сэтгэлдээ амар тайван байдлыг эрэлхийлдэг. 


Ихэр 

Ухаалаг, оюун ухаан нь өндөр хөгжсөн. Ярих чадвар сайтай. Сайн, муу талыг аль алиныг өөртөө агуулдаг ч өөрийгө хэн бэ гэдгийг байнга эрэлхийлж байдаг. 


Мэлхий 

Далайн эргийн зөөлөн давалгаа, цэлмэг тэнгэрийн сар түүнийг ивээнэ. Сэтгэл дотроо маш мэдрэмтгий боловч үүнийгээ бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Түүний гэрлэн бүрхүүл маш сайн учраас өөрийг нь хамгаалж байдаг. 


Арслан 

Чанга инээд, тод инээмсэглэл, өөртөө итгэлтэй байдал нь аргагүй бусдын анхаарлыг татдаг. Түүний дотоод сэтгэл яг л жаргал буй нар шиг тайван, гэгээлэг байдаг. Удирдагч, манлайлагч хүмүүс. Хэт дайчин зан нь заримдаа бухимдалд хүргэдэг. 


Охин 

Шударга, цэвэр ариун байдлыг эрхэмлэгч. Маш ухаалаг, аливааг гүн гүнзгий боддог. Эмх замбараагүй ч аливаа хийхдээ нямбай хийдэг. Амжилтанд хүрэхийн тулд бүхнийг хийж чадна. 


Жинлүүр 

Сайхан дуу хоолойтой. Цаанаасаа л олны хайрыг татах увидастай төрсөн хүмүүс. Бодол, сэтгэл хөдлөл гэх мэт бүхий л зүйлээ тэнцвэртэй байлгаж чаддаг. Сайхан энергитэй. 


Хилэнц 

Харцаараа аливааг зохицулах чадвартай. Үг хэлээгүй ч харцаараа ойлгуулж чаддаг. Зөн совинтой, секс мэдрэмж сайтай хүмүүс. Түүний сэтгэл диваажин мэт жаргалтай үе байх ч там мэт ертөнцийг ч бий болгож чадна. Гэхдээ түүний бүх үйлс тэнгэрлэг байдаг. 


Нум 

Хүсэл, мөрөөдлийн билэг тэмдэг. Үргэлж өөдөө сайн сайхан зүйл рүү тэмүүлж байдаг. Үргэлж шинийг санаачилж байдаг учраас нэг газраа удаан тогтдоггүй, тайван бус. Гайхалтай хамтрагч байж чаддаг. 


Матар 

Эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэгч. Аливаа ажил хэрэгч ханддаг. Амьдарлын нууцаа ил байлгахыг хүсдэгггүй. Хариуцлага өндөртэй. Тогтвортой байдлаа байнга хадгалдаг бөгөөд хайранд итгэдэггүй. 


Хумх 

Хийхийг хүссэн зүйлээ бүтээхийн тулд өдөр шөнөгүй ажиллах чадвартай бөгөөд эрдэмтэн болоход тохирох хүмүүс. Бодол санаа нь хурдан өөрчлөгддөг. Ихэнхдээ ирээдүйн талаар боддог бөгөөд өнөөдөрт анхаарлаа хандуулахдаа муу. 



Загас 

Гүн бодолтой, маш нууцлаг. Дур булаам, сайхан төрхтэй байдаг. Гэхдээ түүнийг ойлгоход хэцүү. Сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлээ далайн гүнд нуучихдаг. 

Г.Сувд
http://www.emegteichuud.mn/content/63735.shtml
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen