АРХАНГАЙ АЙМАГТ БРИТАНИЙН ИРГЭНИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

 

ИБУИНВУ-ын /Британийн/ иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэрэг 2016 онд гарсан. Уг хэргийг тус аймгийн харьяат 34 настай, эрэгтэй Г гэгч шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон юм.

Хэргийн шүүх хурал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2017 оны 11 дгээр сарын 17-ны өдөр болсон байна.

Шүүхээс гадаадын иргэний амь насыг хөнөөсөн Г гэгч этгээдэд хаалттай /чанга дэглэмтэй/ хорих ангид 16 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Талийгаачийн гэргий шүүхийн шийдвэрийн талаар ямар нэгэн гомдол хэлээгүй. Харин талийгаачийг алдсандаа маш их харамсаж байна гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen