ЗАРИМ ДАВААГААР ЗОРЧИХОД ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ

ЗАРИМ ДАВААГААР ЗОРЧИХОД ХҮНДРЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ

 

Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Мөн Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваагаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүсчээ.

Замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна гэж орон нутгаас мэдээлж байна.

Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen