АТГ-ын Олон нийтийн зөвлөл Д.Жигжиднямаагийн ТЭРБУМ төгрөгийн хуйвалдааныг илрүүлэв үү?
"Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой гомдол, шүүмжлэл, баримтат мэдээлэл, өнгөрсөн хугацаанд хэвлэлээр олон удаа гарч байсан. Тэгвэл тэдгээрийн үргэлжлэл нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн мэдээлэл байлаа. Уг мэдээллээс харахад Д.Жипжиднямаа нь 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа гуравдагч орон буюу Англи Улсын компаниар зуучлагч хийлгэн, уг машиныг зах зээлийн үнээс нь хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй аж.
Учир нь 60 сая рублийн үнэтэй машин тухайн үеийн ханшаар нэг сая ам.доллар хүрэхгүй атал Английн компаниар дамжуулан нэг сая 770 мянган ам.доллараар худалдан авчээ. Угтаа Орос-Монголын хамтарсан "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгэд ОХУ-ын үйлдвэрээс машин авахад зуучлагч тал шаардлагагүй гэдэг нь хэнд ч тодорхой юм. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй гэж АТГ-т шалгуулахаар хандсан нь энэ юм байна. Тэгвэл Д.Жигжиднямаа дахин нэг хэргээр АТГ-д шалгуулах бололтой. Учир нь төрийн албан хаагч болон түүний хамаарал бүхий иргэд оффшор бүсэд данс эзэмших, үл хөдлөх хөрөнгө эзэмших зэргийг Оффшорийн тухай хуулиар хориглосон. Улмаар ийм иргэд оффшор бүсэд хадгалсан мөнгө, үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн татахад хуулийн дагуу гурван сарын хугацаа өгөөд буй. Гэтэл 2008 онд байгуулагдсан, экспорт, импорт болон транзитын ачаа
"Төмөр зам бол мэргэжлийн байгууллага. Үүнийг Д.Жигжиднямаа өөрөө ч тун сайн ойлгож, мэдэрсэн нэгэн. Тэсэн ч мэргэшсэн ажилчдаа олноор нь халж, солих нь ямap учиртай вэ. Магадгуй түүний энэ бодлогогүй, зохион байгуулалтгүй, мэргэжлийн ёсзүйгүй үйлдлээс болж дээрх шил шилээ дарсан осол аваар болсон юм биш биз."
барааны тээвэр, зуучлалын тус компанийн нууц эзэн нь түүнийг гэх бөгөөд Кибрийн оффшор бүсэд бүртгэлтэй, бүр захирлаар нь ажиллаж байсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг. Түүний олон гэмтэй үйлдлийг арван жилийн анд болох Зам тээврийн сайд асан М.Зоригт хамгаалсан гэж хүмүүс ярьдаг. Үүнийг нотлох бас нэгэн баримт хэвлэлээр гарсан нь "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа экс сайд М.Зоригтын хуучин автомашинуудыг 260 сая төгрөгөөр худалдан авчээ” гэсэн мэдээлэл байв. Үүнд дурьдснаар, 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Зам, тээврийн сайд асан М.Зоригт нь ‘‘Мөнхчулуун’’ сангийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-68 УБЛ, өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-69 УНҮ улсын бүртгалийн дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн Ү62 загварын "Ниссан Патрол” маркийн хоёр ширхэг автомашиныг "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 260 сая төгрөгөөр зарсан гэжээ. М.Зоригт сайд ийнхүү хуучин машинаа өндөр үнээр хувь нийлүүлсэн компанид шахсанаас үзвэл Д.Жигжиднямаа даргын аргагүй л нэг ангийн сайн найз болох нь харагдана.
ДАРГЫН СЭНТИЙН ҮНЭТЭЙ АМЬ
Найз нар ханцуйн дотроо наймаалцаж байх яг тэр мөчид Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд галт тэрэгний туслах, найруулагч залуу вагонд зүтгүүр залгах үеэр дунд нь хавчуулагдаж нас барсан нь Д.Жигжиднямаа дарга төмөр замчдыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллах хэмжээний удирдагч мөн эсэхэд эргэлзэхэд хүргэв. Дараа нь нэгдүгээр сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд осол гарч хүний амь эрсэдсэн бол үүнээс хоёрхон хоногийн дараа Толгойт өртөөний зам дээр 17-18 насны оюутан охид галт тэргэнд дайруулж газар дээрээ нас барсан. Түүнчлэн нэг хоногийн дараа Амгалан өртөө-Улаанбаатар хот хоорондын замын 407 километрт 15 настай охин галт тэргэнд шүргүүлж хүнд гэмтсэн. Дахин нэг осол гарсан нь нэгдүгээр сарын 9-ний өдөр буюу ердөө нэгхэн хоногийн дараа Баянзүрх дүүргийн "Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт станцын салбар II зам дээр сэлгээ хийж байсан "ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагч ажилтай эрэгтэй хавчуулагдан нас барсан зэрэг осол ар араасаа хөвөрсөн юм. Энэ бол зөвхөн 2017 оны нэгдүгээр сард гарсан осол. Үүнээс хойш хэд хэдэн осол гарсан байхад "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаатай хэн ч хариуцлага тооцсонгүй, хариуцлага ч нэхсэнгүй. Өөрөө ч энэ талаар тайлбар хийж, уучлал гуйгаагүй нь "Улаанбаатар төмөр зам”-ыг удирдах хэмжээний хариуцлагатай, мэргэшсэн мэргэжилтэн биш гэдгийг бага боловч харуулах биз ээ.
ХАЛАА СЭЛГЭЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
"Улаанбаатар төмөр зам”-ын даргын сэнтийд тухалснаас хойшхи Д.Жигжиднямаагийн халаа сэлгээ өнөөдөр ч үргэлжилсээр байна. Төмөр замын шат шатны байгууллагаас халаа сэлгээ анх эхэлсэн бол тус байгууллагын харьяа Дархан-Уул аймаг дахь дөрвөн салбар нэгжийн удирдлагыг нэгэн зэрэг шахуу ажлаас нь халах тушаап гаргасан байдаг. Тухайлбал Дархан-Уул аймаг дахь Төмөр замын Дохиолол холбооны нэгдүгээр ангийн дарга Сүхбаатар, Дархан өртөөний дарга Цогтбаатар, Гал унтраах тасгийн дарга Баяраа, Ачаа тээврийн Дархан салбарын дарга Ариунболд, Замын нэгдүгээр ангийн дарга Лхагвасүрэн, дохиолол хамгааллын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Отгонбаатар гээд 12-33 жил ажиллаж туршлагатай ажилчдыг ажлаас нь халжээ. Эдгээрийг ажлаас халах үндэслал нь хуульд нийцээгүй буюу намын харьяалал нөлөөлсөн гэж тухайн үед Дархан-Уул аймаг дахь төмөр замын салбарын ажилчид эсэргүүцэхэд ганц нэгхэн хүнийг тушаал буулгаж, ажилд нь эргүүлсэн авсан байна. Үүнээс хойш цөөнгүй ажилчдыг халсан гэх бол тун удахгүй нэлээдгүй хэдэн ажилчнаа үдэж өгөхөөр төлөвлөсөн сураг сонсогдсон юм. Хэрвээ энэ үнэн бол мэргэшсэн төмөр замчдаар эгнээгээ бэхжүүлж байж, зорчигч тээврийн хөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой нэн тэргүүний зорилтоосоо "Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа ухарсан бололтой.
Улс хоорондын ачаа тээвэр болоод зорчигч тээврийн үндсэн гол үйлчилгээг хариуцаж ажилладаг "Улаанбаатар төмөр зам"-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудал ингээд дуусахгүй. Хэвлэлээр түүнтэй холбоотой үйлдлийг баримт, нотолгоотой нь дэлгэж тавиад байхад л хууль хяналтынхан болоод салбар хариуцсан яамны удирдлага нүдээ аньж, чихээ даран суух нь ямар учиртай вэ. Төмөр зам бол мэргэжлийн байгууллага. Үүнийг Д.Жигжиднямаа өөрөө ч тун сайн ойлгож, мэдэрсэн нэгэн. Гэсэн ч мэргэшсэн ажилчдаа олноор нь халж, солих нь ямар учиртай вэ. Магадгүй түүний энэ бодлогогүй, зохион байгуулалтгүй, мэргэжлийн ёсзүйгүй үйлдлээс болж дээрх шил шилээ дарсан осол аваар болсон юм биш биз. Ямартай ч АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр "Улаанбаатар төмөр зам”-ын дарга худалдан авалт нэрээр тэрбум төгрөг халаасалсан байж болзошгүй нь. Учир нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн мэдээлэл ор үндэслэлгүй мэдээлэл цацдаггүй. Харин ч тодорхой хэмжээний нотлох баримт дээр тулгуурлаж, хууль журамд нийцүүлэн байж мэдээллээ олон нийтэд хүргэдэг. Тиймдээ ч "Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаагийн тэрбум төгрөгийн хуйвалдааныг илрүүлэх эхлэл тавих шиг боллоо. Тиймээс энэ мэт татвар төлөгчдийн мөнгөөр тоглож, төрийн байгууллагыг хувийн компани мэтээр андуурч ханддаг эрх бүхий албан тушаалтанг Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох байгууллагаас шалгаж, хариуцлага тооцох нь зүйтэй болов уу.
Г.ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/