Apple шинэ утасныхаа камерт анхаарчээ
Мягмар гарагт гарах гэж буй IPhone-ий шинэ загвар Цахиурын хөндийн шинэчлэлийг тэргүүлэгчийн камерийн технологийг сорьж, ухаалаг утасны хамгийн чухал мэдрэгчийн хяналтын төлөө Google, Samsung, Snapchat, Facebook зэрэг компаниудтай өрсөлдөнө.
IPhone-ий нэг загвар нь дүрс авах шинэ технологи багтаасан нь нүүр царайг тод харуулахаас эхлээд хамгаалалтын системд ч ашиглаж болох юм.Face ID хэмээх гурван хэмжээст царай таних систем нь Touch ID гэдэг хамгаалалтын системийг орлох аж.
Apple-ийн хувьд IPhone-оороо урагш алхам хийж, Facebook Messenger, Snapchatмэтийн аппликейшнүүдээс илүү чанар, өргөн дүрслэлтэй камерын хатуу ба зөөлөн хангамжийг бүрдүүлэх явдал юм.IPhone-ий шинэ камер нь 6 сард Apple-ийн гаргасан ARKit хэмээх программ хөгжүүлэгчдэд зориулсан нэмэлт бодит байдлын апп дээр суурилсан байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин |