Дарханчууд орчин үеийн 4D хэт авиан оношилгооны шинэ аппараттай боллоо
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлж, хүртээмжийг сайжруулахыг тусгасан байдаг. Энэ дагуу өнөөдөр /2017.09.05/ орчин үеийн 4D эхо аппаратыг орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авч иргэддээ 4-н төрлийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. Эрүүл мэндийн 2 дугаар төвд тус аппарат байрлаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 8 цагаар ажиллаж өдөрт 40 орчим иргэнд үзлэг оношилгоо хийх ажээ.