МУУГЗ Д.Баярбаатарын цолны мялаалга болно

МУУГЗ Д.Баярбаатарын цолны мялаалга болно

 

Засагт ханы бахархалт хөвгүүдийн нэг, алдарт Шаргын говийн унаган хүү, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий бүжиг дэглээч, Монгол Улсын Урлагийн Га
въяат зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатар. Их Алтайн сүрлэг сайхан уулс, нүд баясгаж сэтгэл сэргээсэн Хар азаргын нуруу, Хасагт хайрхан уул, санаа алдам Өгөөмөрийн тал, хараа үл гүйцэх Шаргын уудам говьд сайхан аав ээжийн хүү болон төрсөн шавилхан шар хүү өнөөдөр Монголын бүжгийн урлагийн энэ цагийн түүхийг бичилцэн, бүжиглэх, бүжиг дэглэх, найруулах урлагийн мастер, үндэсний язгуур өв соёлоо дэлхийд сурталчилах гайхамшигтай авъяастан болж өөрийн орон зайгаа эзлэн бүтээн туурвиж явна. Алтай нутгаас төрөн гарч Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн олон олон алдартнуудын залгамж халааг үргэлжлүүлэн, Монголын урлагт Засагт ханы зартай эрчүүдийн нэрийг гарган мөрийг үлдээж яваа бүжигчин, бүжиг дэглээч, хөөмэйч, бүжгийн найруулагч бол яахын аргагүй Даваасүрэнгийн Баярбаатар билээ. Төрд данстай уран бүтээлч байж, Монгол улсынхаа Үндэсний урлагийн их театраар овоглож явна гэдэг их хувь заяа. Энэ их айлын нэгэн гишүүн, их театрын ерөнхий бүжиг дэглээч байнаа гэдэг маш том хариуцлага, маш их хөдөлмөр. Байгууллагынхаа урын сангийн бодлогыг тодорхойлолцож, улс гүрнийхээ түүхийг бүжгийн хэлээр мөнхлөн үлдээх хариуцлагатай тэр үүргийг нэр төртэй биелүүлэн, олон жилийн уран бүтээл, он удаан жаргалтай амьдралынхаа туршид энэ байгууллагаар овоглож яваа бүжиг дэглээч маань хөдөлмөр бүтээлээ төрөөрөө үнэлүүлэн МУУГЗ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж Монголын бүжгийн урлаг, Алтайчууд шинэхэн гавъяатаар бүл нэмээд тун удаагүй байна. Нутаг усаараа овоглон алдар цолоо дуудуулан яваа эрхэм уран бүтээлч маань төрдөө үнэлүүлсэн алдар цолныхоо баярыг төрсөн нутаг усныхантайгаа хуваалцахаар ажил амьдралын гараагаа эхлүүлсэн Алтай сайхан нутагтаа энэ өдрүүдэд цолын мялаалга найраа хийж нутаг усаа баясган хүн зоноо цэнгүүлж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen