БӨХИЙН ӨРГӨӨНИЙ УУЛЗВАРААР ЗҮҮН ЭРГЭДЭГ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ
Энэ сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан.
Тэгвэл Замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар өнөөдөр 14 цагаас холбогдох албаныхан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийх аж.