Өмнөд Солонгос ба Хятад улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
Өмнөд Солонгосын ГХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр буюу пүрэв гарагт бие биедээ харилцан ойн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Сөүл болон Вашингтон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем буюу THAAD-ыг Өмнөд Солонгост байрлуулсныг Хятад улс эсэргүүцэж байгаа билээ.Ши Жиньпин ойн баярын мэндчилгээндээ "Манай хоёр улс санал зөрөлдөөнө зохих ёсны дагуу шийдвэрлэх хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна” гэжээ.Одоогоос таван жилийн өмнө тус хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоо Бээжин хотноо ёслол төгөлдөр тэмдэглэж байсан юм. Уг арга хэмжээнд Ши Жиньпин оролцож байсан билээ.
Тухайн үед тэрбээр Хятад улсын дэд дарга байв.Харин энэ оны хувьд талууд ойн баярт төдийлөн ач холбогдол өгсөнгүй.Хятадын ГХЯ-ны харьяа нэгэн байгууллага уржигдар орой Бээжин хотод 25 жилийн ойг тохиолдуулан дангаар арга хэмжээ зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Хятадын Коммунист намын удирдах албан тушаалтнууд оролцоогүй байна.Мөн өчигдөр орой Сөүл дэх Хятадын ЭСЯ-нд арга хэмжээ болсон байна. Таван жилийн өмнөхөөс ялгаатай нь энэ арга хэмжээнд Өмнөд Солонгосын Гадаадын хэргийн сайд оролцоогүй аж.