Хайр энгийн байх тусмаа агуу...

Хайр энгийн байх тусмаа агуу...

 

Батмөнх: Сайн байна уу? Юуны өмнө бид хоёрыг сэтгүүлдээ урьж ярилцлага авч байгаа та бүгдэд баярлалаа.

Сэтгүүлч: Та хоёр маань манай уншигчдад зориулаад өөрсдийгөө танилцуулахгүй юу ?

Батмөнх: За намайг Санжаагийн Батмөнх гэдэг энэ жил 40 хүрч байгаа "Б............." ХХК захирал ажилтай. Ам бүл 5 эхнэр гурван охины хамт амьдардаг. 
Энхтуяа: За намайг Сэрээнэндоржийн Энхтуяа гэдэг энэ жил 38 хүрч байгаа мөн "Б..........." ХХК-д менежер нягтлан бодогч хийдэг. Одоо харж байгаачлан удахгүй 4-дэхь хүүхдийн ээж болох гэж байгаа. Бал сарынхаа аялалд явж ирээд 4-дэхь хүүхэдтэй болсноо мэдсэн. Ккк. 20 жилийн өмнө үнэндээ бол аль аль тал маань хурим хийх чадал байгаагүй учир бид хүүхэдтэй болоод л суусан хоёр учир 20 жилийнхээ ойгоор маш том зүйл төлөвлөж, зөвхөн киноноос харж байсан мөрөөдлийнхөө бал сарын аялал хийнэ гээд 5 жилийн өмнөөс бэлтгэл хийсэн. Ямар бэлтгэл хийв ээ? гэхээр. За нэгдүгээрт хоёулаа хэт таргалалттай байсан учир жингээ хасах төлөвлөгөө боловсруулваа хоёрдугаарт нөхөр маань хуучин сонирхогчийн аппаратаа мэргэжлийн аппаратаар солиод хөдөө гадаа зуслан хаа явсан газраа зөндөө зураг дараад овоо санасан хэмжээндээ хүртэл зураг дардаг болоод жингээ тус тус даа бараг 15 болон 20 кг хасаад 5-н жилийн дотор ердийн жинтэйгээ болж чадлаа. 20-н жилийн ой маань ч болов. Тэгээд олимпд бэлтгэл нь хангагдсан тамирчид шиг гар гараасаа хөтлөлцөн Жуулчин компаний зөвхөн бид хоёрт зориулсан VIP аялалд хамрагдаад хайр дурлалын өлгий нутаг Парисын зүг хөдөлсөн дөө. Тэгээд бид хоёр ерөнхийдөө аялалын төлөвлөгөөгөө гаргачихсан байсан л даа The Tourist гээд Жонни Дэпп, Анжелина Жоли хоёрын тоглосон кино байдаг даа. Тэр киноны үйл явдлын дагуух маршрутаар аялъя гээд Парисын гудманд кофе уух, Парис - Итали хоёрын хооронд галт тэргээр зорчих, усан дээрх хайр дурлалын хот Венец хотод очиж Гондалл завиар явж үзнэ гэсэн үндсэн төлөвлөгөөтэйгөөр бал сарын аялал хийнэ гэсэн зорилго тавьсан байсан. Тэр санаагаа Жуулчин компанид анх танилцуулаад яг тэр төлөвлөгөөний маань дагуу ая тухтай санаанд маань хүрсэн аяллыг зохион байгуулж зөвхөн бид хоёрт зориулсан машин, орчуулагч, газарчин гаргаж өгч сэтгэлээсээ хандсанд баяртай байгаа. Тийм л зүйлийг хүссэн учир бид хоёр 62 жилийн түүх туршлагатай Жуулчин компанийг сонгосон юм.

Хайр энгийн байх тусмаа агуу...

 

Сэтгүүлч: Та яриагаа эхлэхдээ анх хоёр тал маань хурим хийх бололцоогүй байсан учир хүүхэдтэй болоод л зүгээр суучихсан гэж эхэлсэн дээ. Тэр талаараа жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. Та хоёр анх яаж танилцсан юм бэ? Тэр өдрөөс Эйфелийн цамхаг хүртэл яг ямар замналаар явж ирвээ?

Энхтуяа: Уг нь бид хоёр багаасаа нэг сургуульд сурч байсан юм. Тэгэхдээ сүүлд би 17 той нөхөр маань 19 тэй байхад анх танилцсан. Би анх тоохгүй нөхөр маань харин их уйгагүй хүн л дээ миний араас 2/3 жил хөөцөлдөж байж намайг авч суусан. Ккк. Хүүхэд гартал хоёулаа хүүхдээрээ явлаа. Тэгэхдээ одооны хүүхдүүдээс арай өөр. Манай хоёр тал хоёулаа зах дээр наймаа хийдэг хүмүүс байсан учир зах гарна. Дэнжийн 1000-ийн хар зах гэж байсан даа. Тэр зах дээр очиж наймаа хийнэ. Доороос 1000₮ цулгуй ноосон малгай бөөндөж аваад гэртээ очиж манай хадам ээжийн оёдлын машинаар урд талд гоё ярлик хадаж өгөөд маргааш дээр очоод 2500₮ зарна. Манай нөхөр чи хөөрхөн юм чинь малгайгаа өмсчих тэгвэл хүмүүс их сонирхоно гээд. Тэгээд би өмсөж зогсоод л хоёулаа малгай аваарай малгай аваарай гэхээр хүмүүс их сонирхоод бид хоёр малгайгаа хурдан хурдан зараад л. Тэгээд олсон мөнгөөрөө хуушуур авч идээд талбай дээр очиж зураг авахуулж зугаалдаг байж билээ. Удалгүй манай ээж та хоёр ажиллуул гээд бид хоёрт ТҮЦ-ээ өгөөд. Тэрийгээ өдөр нь ажиллуулаад шөнө дотор нь манаж хоносоор байгаад өөрсдөө анх удаа нэг жижигхэн өнгөт зурагт нээх том систем хөгжим хоёр авч билээ. Хөгжим зурагт хоёроо хоёр гэрийн хооронд зөөгөөд л явна. Тэгээд мөд удалгүй би бие давхар болоод. Тэндээс жинхэнэ том хүн аав ээж болсноо мэдэрцгээж, нөхөр маань Солонгост ажиллаж байсан эгч дээрээ очоод би араас нь охиноо 8-н сартай байхад нь нөхрийнхөө ах эгчид орхиод явсан. Охин маань бид хоёрыг аав ээжээ гэж мэдэхгүй тэр хоёрыг аав ээжээ гэж дуудаж хэлд орсон доо хөөрхий. Тэгээд Солонгост 5-н жил хамтдаа хараар ажиллаж ирээд жижигхэн компани байгуулаад одоо тэр компани маань 10 жил болж байна даа. Ерөнхийдөө бусдын адил иймэрхүү л замнал байна даа.

Хайр энгийн байх тусмаа агуу...

 

Хайр энгийн байх тусмаа агуу...

 

Хайр энгийн байх тусмаа агуу...

 

Сэтгүүлч: За одоо аялалдаа эргэж орцгооё. Хайр дурлалынхаа төлөө цогтой тэмцэгч нөхрөөс асууя. Мөрөөдлийнхөө Парист очоод хамгийн анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Батмөнх: Манай найз нөхөд хамаатан садан маань та хоёр нэг мөсөн мөнгөн хуримаа хийгээч гэж их хэлсэн л дээ. Бид хоёрт тэр их мөнгийг ганц өдрийн дотор дуусгачих хайран санагдсан тул аяллыг сонгосон юм. Тэгэхдээ найз нөхөд хамаатан садантайгаа хамт онлайн хурим хийе гээд. Тэгээд Парист шөнө буугаад өглөө нь босонгуутаа За Солонгост хараар ажиллаж байсан бид хоёр өөрийнхөө нутагт өөрсдийн хөдөлмөрөөр албан ёсоор Парист хөл тавилаа гээд унтлагынхаа өмдтэйгөө гадаа гудманд зургаа авахуулаад пост оруулаад эхэлсэн тэр мөч их сайхан. Найз нөхөд ах эгч нар маань тэр тусмаа ээж эгч нар маань тухай тухай үед оруулж байсан постуудыг хараад нулимстай догдлон баярлаж байсан гэсэн шүү.

Сэтгүүлч: Та хоёр бал сараараа яг ямар ямар газраар аялсан бэ?

Батмөнх: Франц Парис - Швейцар Женев - Итали Венец Ром гэсэн чиглэлээр аялсан. Улс хоорондын хооронд яахав олон цаг машинаар явахаар жоохон ядардаг юм. Тэгэхдээ угаасаа хол газар учир анх нисэж ирэхдээ л олон цаг сууж ирсэн учир тийм сэтгэл санааны бэлтгэл бол байсан. Тэгээд дараагийн гайхамшигт түүх дурсгалтай улс хот дээрээ очихоороо ядарснаа дорхноо мартчихна. Парист ирээд Эйфелийн цамхаг өөд гарах цахилгаан шат дараалал их байсан тул хүлээж тэвчилгүй өөрсдөө хөлөөрөө гүйгээд гарчихсан. Шөнийн Парисыг дээрээс нь харахын төлөө тэр шатаар алхах юу ч биш санагдаж билээ. Эйфелийн цамхаг, Парисын дарь эхийн сүм, Елисейн талбай, Луврийн музейг зүрхэндээ хадгалсан дэлхийн нийслэл Париж хотыг шөнө дээрээс харах үнэхээр үзэсгэлэнтэй. Би яг тэр Парис хот Эйфелийн цамхгийн дэргэд эхнэртээ анх удаа эмэгтэй хүний ёсоор нь гэрлэх санал тавьж, шинэ хуримын бөгжөө солилцсон юм. Дараагийн зогсоол байгалийн бүрдэл Швейцар улс. Шөнө манантайд буух буудалдаа ирсэн. Ихэд өндөр газар машинаараа өгсөж байж гарч байна даа хэмээн бодон байтал хөшгөө нээсэн мэт манан арилж, үүлэн доорх үл үзэгдэх орчин нь Женев нуурын дэргэдэх гэрэл цацруулсан Женев хот байлаа. Дараагийн зогсоол Хормын дотор зунаас өвөлд шилжих Алдарт Монтблан уул. Доор байхдаа халууцаад хүйтэн зүйл хайж байсан дээр нь очихоороо даараад халуун зүйл хайх нь байж боломгүй зүйл мэт боловч үнэхээр сонирхолтой. Тэр орчмын ямар ч буудлынхан зэс цоргоос Альпын нурууны ноён оргилыг бэлэг тэмдгээ болгосон Evian ус нүдний өмнө гоожиж байдаг гээд бодохоор үнэхээр бахдахгүй байхын аргагүй. Энэ чинь л биеээрээ мэдэрч газар дээрээс нь амаараа амтлах аялал шүү дээ. Дараагийн зогсоол Парис - Итали улсуудын хооронд галт тэргээр аялах аялал. Тэнд бид хоёр хэзээ ч мартагдахааргүй байдлаар хуримынхаа цайллагыг хийсэн юм. Дараагийн зогсоол Дэлхийн загварын төв Милан хот. Хөгшин залуу бүх хүмүүс нь үнэхээр загвар өмсөгчид шиг загварлаг ганган дэгжин хүмүүс. Одоо хүртэл миний утас загварлаг Италичууд Миланчуудын зургаар дүүрэн байгаа. Дараагийн зогсоол усан дээрх Венец хот. Жолооч маань машинаа тавиад л "эндээс цааш машин явахгүй. Энэ хотод машин, унадаг дугуй, мотоцикль зэргийг хэзээ ч хэрэглэдэггүй юм” гэж хэлэх нь үнэхээр үүд дээрээс нь сэтгэл хөдөлгөж хайр булаам Венец. Дэлхийн хамгийн урт нарийн гудамны тоонд зүй ёсоор орох гудмаар цээж давчдан явах боловч гэнэт нарны хурц гэрэл тусан гарч ирэх Гэгээн Маркогийн талбайд цээж дүүрэн амьсгалах нь эрх чөлөөг биеэр мэдрүүлсэн билээ. Ийм учир Венец хотыг хайр дурлалын хот ч гэдэг усан дээрх үлгэрийн хот ч гэдэг байна. Дараагийн зогсоол Ром хот Ромын пап төрийн тэргүүнтэй улс доторх улс Ватикан хот улс. Өөр шашинтай хэдий ч Ватикан дотор ороод Католик шашин болоод Ромын папын сэнтийг хүндлэхгүй байхын аргагүй сүрдмээр урлагийн нарийн хийцтэй бүтээлүүд. Энэ хорвоо дэлхийд ийм их гайхалтай зүйлс байдгийг үзэлгүй мэдэлгүй өнгөрсөн бол яана гэж бодогдмоор байсан шүү. Бас нэг зүйлийг хэлэхэд Ромын зам чанартай. Сайн зам чухал гэдгийг олон зуун жилийн өмнө Ромчууд ойлгож суурьшсан газар бүртээ замыг нь эхэлж засаж сайжруулдаг байсан. Ром хотоос 29 өргөн зам цацраг хэлбэрээр гарч бүх Европын нутгийг хамарч байсан аугаа их гүрний эд бараа, цэргийн хүнс хэрэглээг тээвэрлэж байжээ. Бүх зам Ром руу явдаг гэж зүйр үг хүртэл байдаг гэсэн тэр чулуун замаар Ромд зорчиж болно. Нэг ёсондоо барилга байгууламж түүх дурсгалт хөшөө баганаас гадна зам хүртэл музейн үзмэр болсон. Тэгээд тэр чулуун зам дээгүүр нь явж байна гэж бодохоор яах араггүй дэлхийн хот тэр чигээрээ музей Ром. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй усан оргилуур цэнхэр Трэвийн дэргэдээс бид уртын урт үлгэр мэт бал сарын аяллаа өндөрлүүлсэн юм. Тэгээд энэ завшааныг ашиглаад танай сэтгүүлээр дамжуулаад намайг төрүүлж өсгөж хүний зэрэгтэй хүн болгосон аав Санжаа болон ээж Долгортой мөн эхнэрийг маань төрүүлж өсгөж хүний зэрэгтэй хүн болгож одоо эрхэлж байгаа ажил үйлсийн маань багш ээж Дуламсүрэн мөн бид хоёрт үргэлж тусалж дэмжиж байдаг ах, эгч, дүү, найз нартаа их хайртай шүү. Та нарынхаа хүчинд өдий зэрэгтэй сайн сайхан яваа шүү гэж хэлье ! Амьдралыг үнэхээр сайхан аялал болгоё гэвэл залуучууд минь залуугаасаа амьдралд үнэнчээр зүтгэж аливаа муу болгоноос ангид байж ихэд хичээгээрэй. Бид хоёрын хойч үе залуучуудад хэлэх үг үйлдэлийг маань тэмдэглэж үлдээх боломж олгосон мөн мөрөөдлийн маань даль жигүүр болсон Жуулчин компани болон танай сэтгүүлийн хамт олонд гүн талархал илэрхийлье

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen