Дахин нэг хүний амь эрсдлээ ХААЦАЙЛАХ УУ, ХАЛАХ УУ
Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас нэг хүн нас барлаа. Мөн хэдхэн сарын өмнө буюу үүнтэй төстэй байдлаар 2 залуу амиа алдаж 8 залуу шархадсан байдаг. Харин салбарын сайд энэ тал дээр хар цагаан хэл амгүй дуугүй байсан бөгөөд тухайн үед залуусыг тэсрэх зэвсгийг буруу ашигласан хэмээн салбарын сайдаа хаацайлаад өнгөрсөн.
Харин энэ удаагийн хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нартай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзсан ажээ. Харин энэ удаад хэргийн шалтгааныг илрүүлэхээр цагдаа, шүүх шинжилгээний хүрээлэн ажиллаж байгаа юм. Хэргийг шинжилж дүгнэлт гарсаны дараа холбогдох хүмүүст хариуцлага тооцох тухайгаа ерөнхий сайд уулзалтын үеэр хэлсэн гэнэ.
Энэ нь Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэд сануулга өгсөн хэрэг. Тодруулбал Мэргэжлийн засгийн газрын огцруулах сайд нарын нэрс дунд цохиж яваа. Харин энэ удаагийн хэрэг түүнийг энэ суудлаас нь буулгах эсэхийг харах л үлдлээ.