Ирэх сарын 2-ноос хайгуулийн тусгай зөвшөөрөл авах өргөдөл хүлээж авна

Ирэх сарын 2-ноос  хайгуулийн тусгай зөвшөөрөл авах өргөдөл хүлээж авна

 

Наймдугаар сарын 2-ноос  хайгуулийн тусгай зөвшөөрөл авах өргөдөл хүлээж авна гэж АМГТГ-аас мэдэгдсэн байна. 
31.8 сая гектар талбайн солбицлыг тодорхойлсон байна.  Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр батлуулж 1.6 сая гектараар нэмэгдүүлж нийт 10.2 сая гектар талбай болоод байна. Ингэснээр сонгон шалгаруулалтын ажлыг тасралтгүй явуулах боломж бүрдсэн аж. Мөн Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн хил хязгаарыг 13.6 сая гектараар нэмэгдүүлж нийт 31.8 сая гектар талбай болоод байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох мөн нэг удаагийн цахим дугаар олголтоор 600 дугаар олгохоор болсон нь аж ахуйн нэгжүүдэд илүү боломж бий болгосоноос гадана хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой болжээ. Цахим өргөдлийн дугаар авахдаа талбайн солбицлыг оруулахгүй болсноор өмнөх өргөдлийн талбайтай давхцах эрсдэлийг арилгасан, мөн өмнөх өргөдлийн талбайтай давхцсан тохиололд нэмэлт өргөдлөөр давхцалгүй хэсэгт хүсэлт гаргах боломжийг нээж өгсөн.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen